Хөвсгөл аймгийн Рашаант сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Рашаант сумын ИТХ

ИТХ-ын албанаас

2014-11-21

            ЭРХЭМ  ЗОРИЛГО

НӨУЁ-ыг төрийн удирдлагатай хослуулан, нэгдмэл удирдлагыг хангах үндсэн дээр нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие даан зохион байгуулж, үйл ажиллагаандаа хуулийг дээдлэх, орон нутаг иргэдийн эрх ашгийг эрхэмлэх үндсэн дээр сум орныхоо хөгжил дэвшлийг хангах явдал мөн.

          ИТХ-ын  бүрэлдэхүүн

ИТХ нь 21 төлөөлөгчтэй.     Эрэгтэй- 14,   эмэгтэй-7

Дээд боловсролтой – 9

Тусгай дунд боловсролтой – 6

Бүрэн  дунд боловсролтой– 6

Анх удаа сонгогдсон – 7

2 удаа сонгогдсон – 4

3 ба түүнээс дээш удаа сонгогдсон – 10

34- 42 насны төлөөлөгч – 7

43- 55 насны  төлөөлөгч – 9

56- 60 насны төлөөлөгч – 5

1.Эрх зүй нутгийн удирдлагын болон өргөдөл гомдлын хороо

Дарга               Б.Нямдорж 

Гишүүд           Б.Алтангэрэл

                        Ц.Цэцэгээ

                        А.Цэцэгмаа

                        Ч.Эрхэмбаяр

                        Г.Галбаатар

                        П.Мөнхтүвшин

2.Төсөв санхүү, эдийн засгийн хороо

            Дарга               Н.Цэцэндулам

            Гишүүд           Ц.Сүнжидмаа

                                    Т.Бямбасүрэн

                                    Ц.Наранхурц

                                    Б.Бат-Эрдэнэ

                                    Ц.Энхтайван

                                    Д.Оюун

3.Нийгмийн бодлого, байгаль орчин экологийн хороо

Дарга               Т.Өлзийхутаг

Гишүүд           Г.Оюунбилэг

                        Д.Сэнгэдорж

                        Т.Отгонцэцэг

                        Н.Тунгалаг

                        Ж.Хүрэлбаатар

                        Ц.Зоригт

 

 ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛААР

*       2012 оны 6 дахь сонгуулийн үр дүнгээр бий болсон сумын    ИТХ нь 2014 оны 10 дугаар сарын байдлаар   төлөөлөгчдийн  хуралдаан 8 удаа, ИТХ-ын Тэргүүлэгчдийн  хурал 48 удаа хийж, ажил хэргийн чанартай 97 тогтоол, шийдвэр гаргасан байна.

 Rashaant.khovsgol.khural.mn вэбсайтыг нээн хуралдааны үйл ажиллагаа, тогтоол шийдвэр, хурлын ажлын албаны нээлттэй ил тод байдлыг илтгэн мэдээлж эхлээд байна. 

*       Дашдаржаалин хийдийн шинэ дуганд гүнгэрваа, лам нарын жавдан зэргийг шинээр хийх, ганжир, жанцан, хорол бодь гөрөөс зэрэг дутуу зүйлийг гүйцээн авах ажлыг зохион байгуулж дуганы нээлтийг ёслол төгөлдөр  тэмдэглэлээ.

ИТХ-ын төлөөлөгчдийг МНУХолбооны сургалтанд, аймгийн ИТХ-аас зохион байгуулсан сургалтанд тус тус хамрууллаа.

*       ИТХ-ын дэргэдэх Иргэний танхим  ЗДТГ-ын байранд ажиллаж тодорхой үр дүнд хүрч байна. Иргэний танхимаар мэргэжилтнүүдийн сургалт,  Сум хөгжүүлэх сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөр сонгон шалгаруулах зөвлөлийн хурлыг төсөл бичигчээр хамгаалуулан оролцуулж хэвшлээ. Мөн удирдах ажилтнуудын дунд “Төрийн байгууллагын ажлын уялдаа холбоо”сэдвээр, иргэдийн дунд “Хог хаягдлын журам” сэдвээр нээлттэй хэлэлцүүлгийг хийлээ.

2013-2023 он хүртэлх сум хөгжлийн мастер төлөвлөгөө боловсруулж хэвлэлтэнд өглөө.

*       ИТХ-ын Төлөөлөгчдийн 5, 6 дугаар хуралдаанууддаа иргэдийг оролцуулан үг хэлэх, асуулга тавих боломжийг бүрдүүлэн ажиллалаа.

ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд багийн ИНХ-ын дарга нар, багийн засаг дарга нарыг оролцуулан өргөтгөсөн хэлбэрээр хийдэг боллоо.

*       Хууль сурталчилах зорилгоор айл өрхөөр “Хуулийн цүнх” аялуулан ажилласан нь уншиж судалсан иргэдэд өгөөжтэй ажил боллоо.

ИТХ-ын санаачилгаар гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 2 ширхэг камер авахад 5,0 сая төгрөгийг “Иргэний танхим” тохижуулахад 3,0 сая төгрөгийг ОНХС-ийн хөрөнгөнөөс шийдүүлж, 1991 оны 8 дугаар анги төгсөлтийн хамт олны хүчээр 17 сая төгрөгийн хөрөнгөөр 8*12-ийн хэмжээтэй Ахмадын өргөөг барьж ашиглалтанд орууллаа.

*       Багийн хурлын дарга нарыг тамга тэмдэг, албан бланктай болгож хурлын ажлын албан хэрэг хөтлөлт дээр анхаарч ажиллаж байна.

Багийн хурлуудыг БИНХ-ын дарга нараар удирдуулан хийх, баг өөрөө асуудлаа шийддэг болоход анхаарч ажилласны дүнд багийн хурлын ирц иргэдийн идэвх оролцоо сайжирч 1,2 дугаар багууд асуудлаа өөрсдөө шийдэж чаддаг боллоо.

*       БИНХ-ын дарга нарын ажлыг хагас бүтэн жилээр дүгнэн үр дүнг тооцох журам боловсруулан эхний хагас жилд дүгнэн үр дүнг тооцон ажиллалаа.

Хурлын нарийн бичгийн даргын архив бичиг хэрэг бүрдүүлэлт дээр хяналт хийж, 10 заалт бүхий үүрэг даалгаврыг өгч хариуцлага тооцон ажиллаж байна.

*       Төрийн албан хаагчдын II зөвөлгөөн дээр Төрийн албан хаагчийн ёс зүй сэдвээр, Төрийн албаны хүн та хэн бэ? сэдвээр тус тус илтгэл бичиж бэлтгэн танилцууллаа.

Шинээр баригдаж буй соёлын төвийн суурь болон 2 давхарын цутгалтын ажлыг  ИТХ-ын Тэргүүлэгч, хяналтын зөвлөл, төлөөлөгч нарын хамтаар 6 удаагийн хяналтыг хийж зурагжуулан баримтжуулсан.

*       ИТХ-ын Тэргүүлэгчдээс албан байгууллагын үйл ажиллагаатай танилцах ажлыг эрчимжүүлэх зорилгоор 2014.09.09-10-ны өдрүүдэд ажиллаж, үүрэг даалгавар зөвлөмж өгч ажиллалаа.

Аймгийн ИТХ-ын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл “Сүүн тахилт” төрийн бус байгууллагын тэргүүн Б.Баасанхүү, “Дэлгэрмөрөн АА” төрийн бус байгууллагын тэргүүн А.Доржсүрэн нарыг урьж архины хор уршиг, архинаас татгалзаж сайхан амьдрахын утга учрыг таниулсан лекц уншуулж

хамтран ажиллалаа.

*       Сумын цагдаагийн байгууллагатай хамтран дунд ахлах ангийн сурагчдын дунд машин мотоцикль унах, гэмт хэрэг зөрчилд санамсар болгоомжгүй байдлаасаа болж хохирол учирч болохоос сэргийлэх зорилгоор санамж, зөвлөгөөг өгч ажиллалаа.

Сумын ГХУСАЗСЗ-өөс албан байгууллага, аж ахуйн нэгжийн дунд “Хуулиа дээдлэе” АСТ, “Усан тахал архийг тэвчье” сарын аян зарлан ажиллалаа.

Рашаант сум  Цэнгэл баг

ИТХ-ын дарга  Т.Отгонцэцэг

утас 95718124

мэйл хаяг: otgo7557@yahoo.com

Facebook: otgo7557@yahoo.com

Нарийн бичгийн дарга:Ё.Саранцэцэг

Утас: 99960634

 

Эхийг бэлтгэсэн: Рашаант сумын ИТХ

                          

 

 

 

 

 

 

 

 

 

СУМЫН  ГЭМТ  ХЭРГЭЭС  УРЬДЧИЛАН  СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ  ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН  АЖЛААР

 

 

Хүүхдүүд:

Архи согтууруулах ундаа нь эрүүл мэндэд эрсдэл авч ирнэ.

Жирэмсэн эмэгтэйчүүд:

Согтууруулах ундаа нь эх болон урагт сөрөг нөлөөтэй.

Жолооч нар:

Жолоо барих чадварт муугаар нөлөөлж, осол гаргах эрсдэл авч ирнэ. Замын хөдөлгөөний  осол гэмтэл архи хэрэглэсэнтэй холбоотой байдаг.

Ажлын байранд:

Архи согтууруулах ундаа хэрэглэснээр анхаарал муудаж,  ажил хийх чадвараа алдан аюултай байдалд хүргэнэ.

Эмчлүүлэгчид:

Эмчилгээ хийлгэж байгаа хүмүүс архи хэрэглэвэл  эмчилгээний үр дүнд сөргөөр нөлөөлнө.

Хүн бүр энэ өдрөөс эхлэн архины хэрэглээгээ багасгах, архинд орсон найздаа туслах, архинаас татгалзсан нэгэндээ талархаж, архинд зардаг мөнгөө өөрийн гоо сайхан, эрүүл мэндийн төлөө зориулдаг болцгооё

ӨӨРИЙГӨӨ  СОРЬЖ ҮЗЭЭРЭЙ.

Танд архидан согтуурдаг  муу зуршил байдаг уу?

Үүнийг шийдэхийн тулд та эмчид очих ёстой юу?

1.Архи ууж байгаагаа багасгах ёстой гэж та бодож байсан уу?

            Тийм            Үгүй

2. Гэр бүлийнхнээс чинь таныг архи их ууж байна гэж хэлж байсан уу?

            Тийм             Үгүй

3. Би архи хэтрүүлэн хэрэглэж байна гэсэн мэдрэмж танд төрж байсан уу?

            Тийм              Үгүй

4. Архи уусны маргааш эвгүйрхсэн дотроо засах гэж архи ууж байсан уу?

                        Тийм              Үгүй 

5. Архи уугаад  унтаж чадахгүй өөр зүйлийг ярих, дэмий үглэх гэх мэтээр бусдад төвөг болдог уу?

            Тийм               Үгүй

ü  Тийм гэж 1 удаа хариулсан бол та согтууруулах ундааны хэрэглээндээ болгоомжтой хандах шаардлагатайг сануулж байна.

Тийм гэж хоёр удаа хариулсан бол та мэргэжлийн эмчид хандаж тусламж авах хэрэгтэй.

ü  Тийм гэж гурваас дээш удаа хариулсан бол архины асуудал хүндэрч байна гэж үзэн эмчид яаралтай хандаж өөртөө анхаараарай.    Та чадна шүү.

Архи бол ээжийн цагаан сүү биш гэдгийг санаарай

Хэрэв танд архитай холбоотой асуудал байгаа бол та өөрийгөө ганцаараа биш гэдгийг бүү мартаарай.

 

СУМЫН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛ

                     

 

                   Архи  бол идээний дээж биш                            

Хүний эрүүл мэндийг хордуулагч хор  юм

 

Архи хор юм бол хорыг зохистой хэрэглэх заавар байдаггүй.

Архины талаар хэвшмэл ойлголт

Зөв үү?                   эсвэл                  Буруу  юу?

Архи  хүний биеийг дулаацуулдаг ...                      Буруу

            Архи уусны дараа халууцаж байгаа мэт  санагдах боловч биеийн дулаан түргэн гадагшилж улмаар даарч хөрнө. Архи уусан хүн хөлдөх эрсдэл илүү болдог байна.

Айраг согтууруулах ундаа биш ...                           Буруу

Айраг нь  5-18%-ийн  спиртийг агуулдаг тул согтоох аюултай.

Манай  нутгийн тэр гуай  насаараа  архи  уугаад яах ч үгүй л  байна гэсэн ойлголт ...                                 Буруу

Манай нутгийн тэр гуай хэрвээ насаараа архи уугаагүй бол өөрийн амьдарснаас ч урт наслах, бүр ч их оюуны өндөр чадавхитай, хийж бүтээх бүтээл өндөртэй, эрүүл биетэй байх байсан боломжоо алдсан байна гэсэн үг юм.                   Тоон   үзүүлэлтээр:                                            

Архидалт нь өнөөгийн монголын нийгмийн тулгамдсан асуудлын нэг болж байна.  

Нийт хүн амын 13,6% нь архинд донтох эмгэгтэй болсон байна.

Эрэгтэйчүүдийн 39%, эмэгтэйчүүдийн 5% нь архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэдэг болжээ.

            Үүнээс үзэхэд манай оронд архидалт их байна. Бидний найз нөхөд ойр дотныхон архинаас болж осол гэмтэл, гэр бүлийн хүчирхийлэл, эд материалын хохирол, ажилгүйдэл, өвчин эмгэгт өртөмтгий болох, цаг бусаар нас нөгчих зэрэг олон асуудалтай болсоор байгааг бид өдөр тутам, хаа сайгүй харж байна. Сонсож байна. Бид харсаар сонссоор  чимээгүй байх ёс суртахуунтай хүмүүс мөн үү? Эсвэл үүний төлөө үгээ хэлж үзэл бодлоо илэрхийлж  чимээгүй биднийг хороосоор байгаа архийг тэвчиж чадахгүй гэж үү?

Бид архи уухын  төлөө энэ биеийг олж

  эх дэлхийдээ ээжээсээ мэндэлсэн гэж үү?

Өнөөдрөөс эхлээд архи үйлдвэрлэж байгааг,  архи борлуулж байгааг  дэмжсэн хөрөнгө оруулалтаа өөрийнхөө эрүүл мэндэд  зориулахыг уриалж байна.

АРХИ ХҮНИЙ БИЕД ХЭРХЭН  МУУГААР НӨЛӨӨЛДГИЙГ ТА МЭДЭХ ҮҮ?

 

Архийг хэтрүүлэн хэрэглэвэл хүний бие махбодь болон сэтгэцэд сөрөг нөлөө үзүүлнэ.

ü  Ой тогтоолт муудах

ü  Зан төрхийн өөрчлөлттэй болох

ü  Сэтгэлээр унах

ü  Мэдрэлийн ядаргаа болох

ü  Түрэмгий зан авиртай болох

ü  Эрт хөгшрөх

ü  Хамар улайх

ü  Ам залгиур хоолойн хорт хавдар болох

ü  Уушгины хатгалгаагаар өвдөх

ü  Сүрьеэ өвчнөөр өвдөх магадлал өндөрсөх

ü  Зүрхний булчингийн агшилт муудах

ü  Зүрхний өвчин эмгэгтэй болох

ü  Цус  багадах, цус харвалт болох

ü  Хөхний хорт хавдар болох

ü  Элэг гэмтэх, өвчлөх, хорт хавдар болох

ü  Хоолны шингэц муудах

ü  Нойр булчирхайн үрэвсэл болох

ü  Амин дэмийн дутагдал болох

ü  Ходоод үрэвсэх, шархлах, ходоодны хавдар

ü  Гар хуруу салганан чичрэх, бадайрах

ü  Шарх сорвитой болох эдгэхээ болих

ü  Ямар нэгэн  өвчнөөр өвчилсөн тохиолдолд эмийн болон эмнэлэгийн анхны тусламж авахад бие организм хүлээн авах эмчлэгдэх чадвар муудах

 

Эрэгтэйчүүдэд:

ü  Бэлгийн чадавхи буурах

ü  Үргүй болох

ü  Мансууралттай, оюун ухааны гэмтэлтэй хүүхэд төрөх

Эмэгтэйчүүдэд:

ü  Ургийн гажиг үүсэх

ü  Оюун ухааны хомсдолтой хүүхэд төрөх

ü  Бага жинтэй хүүхэд төрөх

ü  Хүүхдийн өсөлт хөгжилт удааширах

ü  Үргүй болох

 

АРХИ СОГТУУРУУЛАХ УНДААНЫ ХЭТ ХЭРЭГЛЭЭ ГЭЖ ЮУ ВЭ?

 

Архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх нь эрүүл мэнд болон сэтгэцэд хүчтэй нөлөөлж улмаар нийгмийн бэрхшээлтэй асуудлыг үүсгэдэг.

Архи согтууруулах ундааг хааяа хэрэглэх нь аажмаар удаан хугацаагаар хэрэглэх, хэтрүүлэн хэрэглэх үндэс суурийг тавьж эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг.

Хүний биед спирт дутагддаггүй. Иймээс архи согтууруулах ундааг хэрэглэх шаардлагагүй. Хэдийгээр ийм боловч Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас 1 стандарт уулт бүрт 10 гр цэвэр этилийн спирт байхаар тооцож архи согтууруулах ундааны хэрэглээндээ хяналт тавихыг зөвлөдөг.   

 

Дарс 12 - 18             100 мл

 

Шар айраг  5            250 мл

 

Архи   38  42          25 мл

 

 

 

Дээрх архи, пиво, дарсанд    тус бүрт 10 гр цэвэр этилийн спирт агуулагдах бөгөөд энэ хэмжээг   стандарт уулт гэж үзнэ.

            Нэг  удаагийн хэрэглээндээ   эрэгтэйчүүд  3, эмэгтэйчүүд 2 стандарт уултаас хэтрүүлж болохгүй.

Хэрэв  стандарт  уултын  хэмжээнээс хэтэрвэл таны эрүүл  мэндэд  хор  учруулна.

Хэрэв та согтууруулах ундааг энэ хэмжээнээс хэтрүүлэн хэрэглэвэл өөрийн эрүүл мэнддээ  болон таны гэр бүл, найз нөхөд, эргэн тойрны   хүмүүстээ  эрсдэл  авч  ирнэ.

 

 ..Архинд орсон нэгнийгээ шоолж битгий инээ

    Аяа чиний аав чинь ч байж мэднэ шүү дээ..  

                                           СУМЫН  ИРГЭДДЭЭ  УРИАЛАХ  НЬ

             

ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ АЙЛДВАР

УГСААГАА МЭДЭХГҮЙ ХҮН ОЙД ТӨӨРСӨН САРМАГЧИН  ЛУГАА АДИЛ УДАМ СУДРАА ҮЛ ТАНИХ НЬ АЛДАРЧ ЗАВХАРСАН ХҮҮХЭД ЛУГАА АДИЛ”

гэж айлдаад тэрээр есөн үеэ мэдэхгүй бол зэрлэг хүн хэмээн өөрийнхөө 13 үеийн удмын хэлхээг “Монголын нууц товчоо” –нд толилуулсан байдаг.

Угийн бичиг нь хүний удам угсаагаа залгамжлан иргэншиж, хөгжих бие шинж буюу ахуйн шинжийг баталгаажуулдаг түүхэн баримт бичиг юм.

                Угийн бичиг хөтлөх нь удамшлын болон нийгмийн халдварт өвчнөөс сэргийлж, эрүүл мэнддээ хариуцлагатай хандаж, эрүүл үр хүүхдээр улсынхаа хүн амд бүл нэмж, хүн амын эрүүл мэнд, улс эх орныхоо тусгаар тогтнолыг хангахад үнэтэй хувь нэмэр оруулж байгаа соёл юм.

        Сольж болдоггүй яс гэж байдаг

       Хольж болдоггүй цус гэж байдаг юм

Иргэд та бүхэн минь энэ өдрөөс эхлэн өөрийн овог удмаа сурвалжлан судалж, үр хүүхдүүддээ үнэт өв соёл болгон үлдээгээрэй. Энэ нь таны үр хүүхдүүддээ үлдээж  буй хамгийн том, хамгийн үнэтэй хөрөнгө шүү.

 

Угийн бичгээ хөтөлж, өөрийн овог удмынхаа түүхийг  үр хүүхдүүддээ өвлөн үлдээхийг сумынхаа нийт иргэддээ үүрэг болгож, Уриалж   байна

 

 

 АМЬДРАХ ЧАДВАР ГЭЖ ЮУ ВЭ?

Хүний амьдралд олон саад бэрхшээл тулгардаг. Үүнийг зовлон, жаргал хэмээн хураангуйлан хэлдэг.  Зовлон жаргалыг хэрхэн даван туулах нь тухайн хүний сэтгэлийн тэвчээр, ухамсар, оюун ухааны цар хүрээ, соёл хүмүүжил, төлөвшил, зэрэг олон зүйлээс шалтгаалж харилцан адилгүй байдаг.

Хүн бүхэн амьдрах чадварыг эзэмших ёстой. Яагаад гэвэл хүний амьдралын урт замыг даван туулахад амьдрах чадвар л танд хамгийн түрүүнд тус болно. Амьдрах чадварт сайн суралцахын тулд хүн өөрөө сэтгэлийн их тэнхээтэй, өөрийгөө удирдах жолоодох чадвартай, бас гутранги үзэлгүй байх хэрэгтэй. Хүний амьдралд алхам тутамд сонголт тохиолдож байдаг тул

1.       Ямар ч тохиолдолд  зөв шийдвэр гаргах чадвартай байх.

2.       Амьдралын гэнэтийн өөрчлөлтийг даван туулах чадвартай байх.

3.       Бусадтай зөвшилцөх, ойлголцох, татгалзах чавдартай байх.

4.       Хэрэгтэй гэсэн мэдээллээ сонгох чадвартай байх.

5.       Өөрийн эрх ашгаа хамгаалах чадвартай байх.

6.       Амьдралд идэвхтэй байр суурь баримталдаг чадвартай байх.

7.       Орчиндоо дасан зохицох чадвартай байх.

8.       Тохиолдож болзошгүй эрсдлийг зөв үнэлэх чадвартай байх.

9.       Ямар ч зорилгогүй амьдралаас юу ч хожихгүй гэдгийг ухаарах чадвартай байх.

10.   Өөрийгөө үнэлж чаддаг чадвартай байх.

11.   Өөртөө итгэлтэй байж  чаддаг байх.

12.   Орчин тойрондоо эрүүл сэтгэхүйгээр хандаж чаддаг чадвартай байх.

13.   Өөрийнхөө сэтгэл хөдлөлийг захирч чаддаг чадвартай байх.

14.   Аливаад болгоомжтой хянуур хандаж чаддаг байх.

15.   Амьдралынхаа зорилгыг зөв тодорхойлж чаддаг байх.

16.   Өөрийн санал бодлоо зөв илэрхийлэх, түүнийгээ хянах чадвартай байх.

17.   Ирээдүйгээ зөв төлөвлөх чавдартай байх.

18.   Бусдын сэтгэлийн хөдөлгөөнийг мэдрэх чадвартай байх.

 

УНТАХААСАА ӨМНӨ ХИЙХ 7 ЗҮЙЛ

 

1.Шүд болон нүүрээ сайтар угааж цэвэрлэх. Энэ нь өглөө шүд угаахаас ч чухал гэдгийг санаарай.

2.Гарын хуруугаараа үсээ самнах. Өглөө үдэш бүр хийх нь толгойн хэсгийн мэдрэлийг өдөөж, цусан судлын нэвчилтийг нэвтрүүлж, мэдрэлийн чадавхийг зохицуулж, шүүрлийн үйл ажиллагааг нэмэгдүүлж, цусны эргэлтийг түргэсгэх, бодисын солилцоог сайжруулах, нойр хулжихаас сэргийлж таныг тав тухтай амраана.

3.10-20 минут алхах. Хүний биеийн цусны эргэлтийг сайжруулж, нүүрний арьсыг тайвшруулдаг.

4.Зөгийн балтай сүү уух. Унтахаасаа 1 цагийн өмнө зөгийн балтай сүү уух нь нойрыг сайн хүргэж, танд тав тух бэлэглэнэ.

5.Дасгал хийх. Орон дээрээ дээшээ харан хэвтэж, хөлөө өргөн гараараа дээрээс доошоо иллэг хийвэл эрүүл мэндэд туслан тайвшруулах үйлчилгээ үзүүлдэг.

6.Цонхоо онгойлгоно. Унтахаасаа өмнө хаах хэрэгтэй. Таныг бөх унтахад нөлөөтэй.

7.Халуун усаар хөлөө угаах. Өдөр бүр 40-50 хэмийн халуун усанд хөлөө угаахын хамт хөлийн уландаа иллэг хийх нь эрүүл урт наслахын үндэс болно.

                                                               

Рашаант сум  Цэнгэл баг

ИТХ-ын дарга  Т.Отгонцэцэг

утас 95718124

мэйл хаяг: otgo7557@yahoo.com

Facebook: otgo7557@yahoo.com

Нарийн бичгийн дарга:Ё.Саранцэцэг

Утас: 99960634

 

Эхийг бэлтгэсэн: Рашаант сумын ИТХ

                          

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1305
510 / 39%
413 / 32%
186 / 14%
196 / 15%