2024-03-21
83
Рашаант сумын хэмжээнд 2024 оны 1 сарын 17-ноос 3 сарын 20 хүртэлх 3 сарын хугацаанд хууль сурталчлах, залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдийн санхүүгийн болон хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, энэ төрлийн гэмт хэргийн талаарх ойлголт мэдлэгийг өгөх зорилгоор сургалт зохион байгуулсан.
Рашаант сумын хэмжээний нийт 5 багийн 1078 өрхөөс 862 өрхийн 83,1%-тай хамрагдсан. Тээл багийн нийт 172 өрхөөс 146 өрхийн 84,8%-тай хамрагдсан. Тус багт 4-н удаагийн эрх зүйн сургалтад 192 иргэн, Талын-Ус багийн нийт 239 өрхөөс 194 өрхийн 81,1%-тай хамрагдсан. Тус багт 6-н удаагийн эрх зүйн сургалтад 213 иргэдийг, Энх тал багийн нийт 167 өрхөөс 143 өрхийн 89,2%-тай хамрагдсан. Тус багт 7-н удаагийн эрх зүйн сургалтад 151 иргэдийг, Цэнгэл багийн нийт 264 өрхөөс 181 өрхийн 68,5%-тай хамрагдсан. Тус багт 9-н удаагийн эрх зүйн сургалтад 201 иргэдийг, Их-Ац багийн нийт 236 өрхөөс 198 өрхийн 83,8 %-тай хамрагдсан. Тус багт 6-н удаагийн эрх зүйн сургалтад 210 иргэдийг тус тус хамруулсан. Нийт 32-н удаагийн эрх зүйн чиглэлээр Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай сургалт 967 иргэдийг хамруулж ажилласан.