Хөвсгөл аймгийн Рашаант сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Рашаант сумын ИТХ

ИТХ-ын дэргэдэх Нийгмийн бодлого, байгаль орчин экологийн хороо ажиллав.

2014-11-26

Нийгмийн бодлого, байгаль орчин экологийн хорооны ажлаар сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн төв, соёлын төв, ЗДТГ, цаг уур, интернетийн үйлчилгээ үзүүлж буй газруудын ажил байдалтай танилцаж, хийх ажлын чиглэл өгч ажиллав. Байгууллагын галын булан гал түймрээс хамгаалах багаж хэрэгсэлтэй танилцав. ЗДТГ, эрүүл мэндийн төв, хүүхдийн цэцэрлэгт галын багаж хэрэгсэл хийгдсэн байна. Соёлын төвөөс зохион байгуулан Ургийн бичиг сарын аян зарлан сургалтыг 4 багт хийж, соёлын өвийн дурсгалт газруудыг өвд бүртгэх, дурсгалт газруудын тооллого явуулах, ажилчдын сарын ажил дүгнэх журам гаргах зэрэг шинэлэг ажлууд хийгдэж байна. Эрүүл мэндийн төв дээр хогийн цэг шинээр барьсан, 2 удаа шүдний мэргэжлийн эмч нарыг авч ирж эмчилгээ үйлчилгээ хийлгэсэн зэрэг шинээр хийгдэж буй ажил байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1264
494 / 39%
402 / 32%
177 / 14%
191 / 15%