Хөвсгөл аймгийн Рашаант сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Рашаант сумын ИТХ

ТА ТӨСӨЛ БИЧМЭЭР БАЙНА УУ?

2014-11-26

      Танд  бизнес  төслийн  санаа  хэрэгтэй  юу?

Сүүлийн үед манай  иргэд жижиг, дунд бизнес эрхлэх төсөл бичих болсон. Тиймээс тэдэнд мэдээлэл өгөх зорилгоор төсөл хэрхэн бичих зөвөлгөөг хүргэж  байна.  Түүнчлэн хөрөнгө оруулалтын төслийг бичихэд хамгийн чухал нь зах зээлийн судалгаа, маркетингийн төлөвлөгөө 2 хэрэгтэй байдаг. Эхлээд тухайн бүтээгдэхүүний өрсөлдөгч, орлогч бүтээгдэхүүн үйлчилгээний зах зээлийн багтаамжийг тодорхойлох хэрэгтэй. Зах зээлийн судалгаанд хэрэглэгч, өрсөлдөгч, бэлтгэн нийлүүлэлтийг хамруулан судлах хэрэгтэй. Дараа нь ямар зохион байгуулалттайгаар ажиллахаа төлөвлөнө. Эцэст нь сайн санхүүгийн төлөвлөлт хийснээр төсөл амжилттай болно. Дараах төсөл дээр иргэд ажиллаж болох юм гэсэн санааг хүргэж  байна.

            1. Хуурай сүү үйлдвэрлэх төсөл

            2. Хүнсний ногоо нөөшлөх аж ахуйн төсөл

            3. Зөгийн аж ахуйн төсөл

            4. Ногооны аж ахуйн  төсөл

            5. Гялгар  уут боловсруулах үйлдвэрлэл

            6. Бялууны үйлдвэрийн  төсөл

            7. Мод боловсруулах үйлдвэрийн  төсөл

            8. Тахианы аж ахуйн төсөл

            9. Блок, тоосгоны үйлдвэрийн төсөл

            10. Сүүний үйлдвэрийн эрчимжсэн аж ахуй байгуулах төсөл

            11. Шахмал түлшний үйлдвэрийн төсөл

            12. Халуун  усны газар байгуулах төсөл

            13.Авто сэлбэгийн худалдаа, зуучлалын төсөл

            14. Хуванцар эдлэлийн төсөл

            15. Шүдний эмнэлэг байгуулах төсөл

            16. Гэр  цэцэрлэг байгуулах төсөл

            17. Ямааны ферм байгуулах төсөл

            18. Эсгийний үйлдвэрийн төсөл

            19. Түүхий  эдийн зах байгуулах төсөл

            20. Үнээний фермерийн төсөл

            21. Хог хаягдал боловсруулах үйлдвэрийн төсөл

            22. Хүлэмжийн аж ахуй  байгуулах  төсөл

23. Цагаан идээ цуглуулах, боловсруулах, савлах төсөл

24. Гар урлал, бэлэг дурсгалын бүтээгдэхүүний төсөл

25. Гутал засварын  төсөл

26. Сав баглаа боодол үйлдвэрлэх төсөл    

27. Хүнсний ногоо боловсруулах, савлах төсөл

28. Ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэх төсөл

29. Хүнхээл, халгай, байгалийн хадланг ашиглан нутгийн бренд тэжээл үйлдвэрлэх төсөл

30. Сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах төсөл


ТАНД ТУСЛАХЫГ ХИЧЭЭСЭН : ХӨВСГӨЛ   АЙМГИЙН     РАШААНТ    СУМЫН    ИТХ-ЫН  ДАРГА  Т.ОТГОНЦЭЦЭГ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1323
515 / 39%
419 / 32%
189 / 14%
200 / 15%